Өнөөдөр шарагчин үхэр өдөр

2020 оны 04-р сарын 16 өдөр, 07 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uher

-Аргын тооллын 4 дүгээр сарын 16. Пүрэв (Бархасвад) гараг (2020)
-Билгийн тооллын 24, шарагчин үхэр, яруу эгшигт-21 од, суудал уул, мэнгэ 6 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:01-19:43.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, анд нөхөр болох, сургуульд сурах, ном сонсох, номлох, хэвлэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, буяны үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, равнай үйлдэхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх