Япон улс онц байдлын дэглэмтэй болов

2020 оны 04-р сарын 17 өдөр, 13 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
20200324170757-4505_large

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нийт орон даяар “онц байдал” зарлав.  Япон Улсын Засгийн газраас 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл “онц байдал” зарласан. Японы 47 муж хотоос гадна Токио, Осака, Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока мужийг хамруулаад байсан бол энэ сарын 16-ны орой 20:42 цагт Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нийт орон даяар “онц байдал” зарлаж буйг мэдээлэв.

“Онц байдал” энэ оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Японы эрх баригч ЛАН-ын зарим гишүүд шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас шалтгаалан орлого нь мэдэгдэхүйц буурсан иргэдэд нэг удаа 100,000 иенийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж буй.  “Комей” намын зүгээс “онц байдал” зарлагдсан хүнд хэцүү үед иргэн бүрт ялгаварлахгүйгээр 100,000 иен олгох ёстой гэв. Шадар сайд бөгөөд Сангийн сайд Т.Асо, ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга T.Никай, ЛАН-ын Бодлогын хорооны дарга Ф.Кишида нар Ерөнхий сайдын өргөөнд хэд хэдэн удаа хуралдаж, Япон Улсын иргэн бүрт 100,000 иенийг олгох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, энэ оны төсвийн тодотголд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.