Төгссөн сургууль:
Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа БТДС-ийг 2000 онд төгссөн.
Мэргэжил:
Биеийн тамирын багш
Ажилласан туршлага:
2000-2001 онд “Мон-Алтиус” БТДС-д багш, 2001-2003 онд Хүндийн өргөлтийн тамирчин, 2004 оноос Орхон аймгийн 10 жилийн 7-р сургуульд багш, 2007 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборт хүчний дасгалжуулагч, 2009 оноос арга зүйчээр ажиллаж байна.
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2006 онд МҮОХ-ны сургалтад хамрагдаж Хүндийн өргөлтийн дасгалжуулагч, 2012 онд “Бээжин” БТДС-д Спортын дасгалжуулагч, 2015 онд “УБ-Мандала” иог, эрүүл амьдрах төвд иогийн багшаар, 2017 онд “УБ-Самадхи” иогийн сургуульд Эмчилгээний иогоор анхан, гүнзгийрүүлсэн шат, 2019 онд “УБ-Самадхи” иогийн сургуульд Иога нидра, жирэмсний иогийн багшаар тус тус суралцсан. 2009 онд Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын менежмент, 2012 онд ШУТИС-ийг мэргэшсэн инженерээр тус тус дүүргэсэн.
Чин хүсэл:
Олон олон хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөн эрүүл аж төрөх, зөв дадал хэвшүүлж, эрүүл чийрэг болгох туйлын хүсэлтэй.
-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?
-Сайхан бүхний эхлэл шинэ өглөөг сайнаар үргэлжлүүлэх нь эрхэм хүмүүн бид өөрсдөө билээ. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч бүлээн усаа ууж, өглөөний цайгаа ямар ч үед уухыг эрхэм болгодог. Өглөө ажилдаа ирээд чийрэгжүүлэх ажил маань эхэлдэг. Өглөө эртлэн намайг зорин ирж өөрсдийн эрүүл мэндээ даатган, надад итгэн бүх л зовлон жаргалаа тоочин суугаа эрхэм шавь нараараа хүрээлүүлэн, тэднээсээ урмын сайхан үг сонсож, эрүүлжин, өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгааг нь харан баясаж, бахархаж, талархан явдаг даа.
Таны амьдралын сэргээш юу вэ?
-Эрхэм сайхан хүмүүс болох ээж, гэр бүл үр хүүхдүүдээсээ, намайг зорин ирдэг эрхэм хүндэт шавь нараасаа, ажлын хамт олноосоо эрч хүчийг мэдрэн, байгалийн үзэсгэлэнт зураг харж, сайхан аялгуу сонсож бясалгал хийж сэргэдэг.
Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?
-Олон сайхан хүмүүсээр хүрээлүүлж, тэднийгээ өдрөөс өдөрт эрч хүчтэй, урам зоригтой байгааг харан, өөрийн мэдэх, чадах бүхнээ харамгүй зааж зөвлөн, ээж шиг нь, эгч шиг нь, дүү шиг нь, найз шиг нь, заримдаа бүр эмч шиг байлгадаг тэднээрээ бахархан, эрч хүч авдаг. Магадгүй, энэ бүхэн миний ажлын онцлог юм болов уу.
-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчдын арын албанд ажилладаг оффист олон цагаар, суугаа ажил эрхэлдэг ажилтнууддаа зориулан “Суугаа ажил нь ажилтны эрүүл мэндэд нөлөөлөх уршиг, хамгаалах арга зам”-ын талаар зөвлөмж гарган тараахаар бэлдэж байна. Тэднийг ажлын байрандаа 5 минут ч болов өөртөө цаг гарган дасгал хийж, цаашлаад 7 хоногт 2 удаа ч болсон идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэн бие махбодоо эрсдэлээс хамгаалан, амьдралын хэв маягаа өөрчлөн өөрсдийгөө болон гэр бүлдээ анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Эрүүл чийрэг байхаас гадна амьдралын зөв дадал хэвшилтэй болсноор ажлын бүтээмж өндөр, эрч хүчтэй байна шүү дээ.
-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?
-Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, мэргэжилтэй минь холбоотой шинэ сургалт, сурталчилгаа хаана байна, тэр бүхэнд хамрагдаж өөрийгөө хөгжүүлэн, ажил амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсэн эрмэлздэг. Тиймдээ ч өнөөдөр энэ ажлыг хийж байна. Заримдаа өөрийгөө гайхдаг. Гэнэт л иог сонирхож, иогийн багш болсондоо хэдий мэргэжил минь багш ч гэсэн… Ойр тойрны хүмүүс бас гайхдаг төмөр өргөж явсан бүдүүн хадуун байсан хүн нэг л өдөр Иогийн багш болж уян налархай болохыг хичээж яваад. Гэхдээ одоо энэ өндөрлөгөөс харахад би өөртөө маш их баярладаг, яагаад гэвэл Иогийн багш болсноороо олон хүний амьдралд, эрүүл мэндэд, зан чанарт , харах өнцөгт нь нөлөөлж чадсан даа. Анх, иогийн багш болоход минь бэрхшээл тулгарч байсан, гэхдээ шантралгүйгээр хамтын гэрээний дагуу цалинтай чөлөө, цалингийн зээл аваад сурч байсан. Тэрнээс хойш тасралтгүй иогийн ямар сургалт байна, тэр бүхэнд л сурч боловсрохыг хичээдэг.
-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлээсээ хуваалцаач, Таны хобби сонирхол юу вэ?
-Чөлөө зав гарвал хэрээсэн оёдлоор хатгамал оёх, шигтээ наадаг байсан. Охиноо төрүүлснээс хойш охиндоо өөрийн гараар хөөрхөн хувцас оёж өмсүүлэх гээд оёдлын сургалтад сууж, оёдлын машин авч өөрийнхөө хэмжээнд оёдолчин болохыг хичээж явна. Хөгжим сонсох, агаарт алхах, онч үгс унших.
-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
-Зөвлөгөө гэхээсээ илүү би ээжийнхээ ажил амьдралдаа тууштай, тэвчээртэй, хөдөлмөрч, цаг баримталдаг, өрөөлд тус дэмтэй байхыг хичээдэг сайхан зан чанарыг үргэлжлүүлэн амьдрахыг хичээдэг. Сэтгэлтэй хүн дээр гэрэл илүү тусдаг, зүтгэлтэй хүнийг амжилт үргэлж дагадаг гээд л зүтгэдэг.
-Залуу үеийнхэнд хандан юу хэлэх вэ?
-Зөв хандлага, зөв сэтгэлтэй, амьдралын зөв дадал хэвшилтэй байж, цаг ямагт өөрийгөө хөгжүүлэн, эрүүл чийрэг амьдарцгаая.
Эх сурвалж: erdenettoday.mn

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
