Хово загварын ачааны автомашин айлын байшин мөргөжээ

2020 оны 04-р сарын 21 өдөр, 10 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsgoi

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 1 дүгээр гудамжинд иргэн Д-ын Хово загварын ачааны автомашин айлын байшин мөргөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 12:55 цагт очиж байшингаас иргэн Ц /28 настай, эмэгтэй/, Б /4 настай, эмэгтэй/ нарыг аварч гарган, жолооч Д/28 настай, эрэгтэй/ автомашины жолооны хүрдэнд хавчуулагдсаныг эсэн мэнд гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТөвийн хүлээн авахын эмчид, мөн хэргийн газрыг Тээврийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх