Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компанийн үйлдвэрлэж буй “exMed” брэндийн 5,000 ширхэг вируснаас хамгаалах тусгай зориулалтын хувцсыг худалдан авч, Улсын онцгой комисст хандивлалаа.
Хандивын хамгаалах хувцсыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр гардууллаа.
ЭНЭ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ө.ШИЖИР:

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын халдварыг тогтоон барих, тархалтаас сэргийлэх, голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, албан хаагчдад зайлшгүй хэрэгтэй 5,000 ширхэг хамгаалах хувцсыг хувиасаа хандивлаж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хандив Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагуудын үйл ажиллагаанд нэмэр болно гэж итгэж байна.
Эдгээр хамгаалах хувцсыг дотоодын үйлдвэрлэгч “Exclusive” компани олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Тус компани өдөрт 1,200 ширхэг хувцсыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашдаа олон улсын зах зээлд гаргах зорилготой бөгөөд тус компанийн бүтээгдэхүүнийг Польш улсын компаниас худалдаж авах санал ирүүлсэн тухай надад танилцуулсан. Нэг талаасаа өнөөгийн эдийн засгийн хямралтай үед баяртай мэдээ гэж ойлгож байгаа.
Монголчууд бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан аюулгүйн хувцас үйлдвэрлэх боломж байна гэдгийг харуулж, хичээж ажиллаж байгаа тус компанийханд талархал илэрхийлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, Улсын Онцгой комиссын нийт албан хаагчид энэ бүхний ард гарч, даван туулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа” гэлээ.
Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, эмнэлэг, онцгой байдал, мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүдэд маш их хэрэгтэй байгаа хамгаалах хувцсыг хандивласанд талархаж байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын онцгой комиссын удирдлага дор цар тахлын голомтод ажиллаж буй нийт албан хаагчид, эмч, сувилагчид, мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүслээ.


Цар тахлын хэмжээнд хүрээд буй коронавируст халдвараар (COVID-2019) өнөөдрийн байдлаар дэлхий даяар 2.5 сая гаруй хүн өвчилж, Монгол Улсад 35 тохиолдол бүртгэгдсэн. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн дээрх тохиолдлуудыг Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ эмчилж, 8 хүн эдгэрсэн билээ.
Манай улсад 4 дүгээр сарын 22-ны байдлаар тусгаарлан ажиглах байранд 1,222 иргэн байгаа бөгөөд эдгээр байруудад 201 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан иргэдтэйгээ хамт тусгаарлагдан ажиллаж байна. Түүнчлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан орон даяар 2,000 гаруй албан хаагч, эмч, сувилагч, мэргэжилтэн Улсын онцгой комиссын Шуурхай штабын удирдлага дор ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн ажилчдыг хамгаалах хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр худалдан аваад байгаа юм.
Худалдан авсан хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийн 50 хувийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд олгож, үүнээс тусгаарлах байр, тандалт судалгаа, лаборатори, халдварын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдыг хангаж байна. Үлдсэн 50 хувиас 20 хувийг аюулгүйн нөөцөд авч, 30 хувийг эрүүл мэндийн байгууллагуудад олгосон байна. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд олгосон нөөцийн 25 орчим хувийг зарцуулаад байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
