Ухуулга сурталчилгааг тогтмол хийж байна

2020 оны 04-р сарын 22 өдөр, 17 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
94258918_3794474777261803_7754356328130150400_n

Дэлхийн олон улсад тархаад буй Коронавирус буюу “Ковид-19”-ын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Онцгой комиссоос шат дараатай арга хэмжээнүүдийг авч байна. Тодруулбал, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд томоохон худалдааны төвүүд, автобусны буудал дээр чанга яригчаар Улсын онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг мөрдөх, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж ажиллаж байна.

Иймд та бүхэн шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, өөрийгөө болон бусдыг энэ аюулт өвчнөөс хамгаалж, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулга, зөвлөмж мэдээллийг ягштал мөрдөхийг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх