Гурвалжингийн гүүрийг түр хугацаанд хаалаа

2020 оны 04-р сарын 23 өдөр, 09 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
93778920_1684518258355590_980455572417544192_n

Гурвалжингийн хос гүүрийн хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн түр хугацаагаар хаагаад байна. Тодруулбал,  Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас хэв гажилтын заадасд эвдрэл гарчээ. Иймээс тус гүүрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэв гажилтын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон юм.

Иймээс зорчигч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх