“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.04.27/ онлайнаар зохион байгуулж тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн 7 хоногт 45.2 мянган тонн нүүрс олборлож, 549 тэвшээр 38.2 мянган тонн нүүрс ачиж, 433 тэвшээр 49.5 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2.5 сая тонн нүүрс олборлож, 902.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. Өмнөх долоо хоногоос ачилт 240 тэвш буюу 15 мянган тонноор, экспорт 131 тэвш буюу 10 мянган тонноор нэмэгдсэн дүнтэй байна.
7 хоногийн хугацаанд 1800-1072 утсаар 1.276 хүн холбогдож, “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн байранд 307 иргэн ирж мэдээлэл зөвлөгөө авлаа. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 30.426 иргэн биечлэн ирж, 1800-1072 лавлах утсаар 71.375 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна.
.jpg)
Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг онлайнаар явуулах чиглэлийг Хувьцаат компаниудад өгсөн. Мөн Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор энэ сарын 24-нд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг онлайнаар зохион байгууллаа. Хурлаар Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай, Ногдол ашиг хуваарилах Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны ажлын тайланг танилцуулах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцсэн байна. Хурлыг компанийн www.ett.mn сайт, “1072 Хувьцаа Мэдэээллийн төв” пэйж хуудсаар шууд дамжуулан үзүүлж, иргэдийн тавьж буй түгээмэл санал асуутад харилут өгсөн талаар ТУЗ-ийн ажлын албаны ахлах хуульч С.Батсүрэн мэдээлэл өглөө.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн 2019 оны тайланг танилцуулсан. Өнгөрсөн жил “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1 тэрбум долларын борлуулалтын орлоготой, 1 их наяд гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Мөн Үндэсний аудитын газар, хөндлөнгийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтаар санхүүгийн ямар нэгэн зөрчилгүй гарсан байна. Энэ бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хуулийн дагуу, ил тод нээлттэй явагдаж байгааг баталгаажуулсан явдал боллоо гэж ХМОНХХ-ийн дарга М.Амарбаяр хэллээ.
.jpg)
Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 болсон бөгөөд үүнээс 2.036.000 иргэн хувьцааны данс нээлгэжээ. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийнэ. Мөн Гааль татвар санхүүгийн баримтын мэдээллийн технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликейшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн талаар тус компанийн Үнэт цаас, бүртгэлийн хэлтсийн дарга С.Тулгаа мэдээлэл өглөө.

Тус компанийн охин компани “Эрдэнэс-Тавантолгой майнинг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч Ти Ти Жи Ви Си Өү ХХК шинээр байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр сонгогдсон 10 ажилтнаа халж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 9 ажилтныг өөрийн техник дээр ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргасныг үйлдвэрчний эвлэл, уурхайн ажилтнууд эсэргүүцэн, алхалт хийж эсэргүүцлээ илэрхийлээд удаж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхээр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д албан бичиг хүргүүлж, харин ЭТТ ХК-иас “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК болон “Эрдэнэс-Тавантолгой майнинг” ХХ компаниудад ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, уурхай дээр үүссэн нөхцөл байдлыг хэвийн болгох шаардлага тавиад байсан юм. Өнгөрсөн долоо хоногт УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар уурхай дээр ажиллаж, ажиллагсад, үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзсан байна. УУХҮ-ийн сайдаас үүрэг чиглэл өгсний дагуу ажиллагсадын тавьж буй шаардлагын хоёр нь шийдэгдсэн гэнэ. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-аас халагдсан ажилтнуудыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилд авья гэсэн боловч өөрсдөө шүүхээр асуудлаа шийдүүлэхээр болсон бол “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн зүгээс техник дээрээ гаргахгүй гэсэн ЭТТ ХК-ийн 9 ажилтны ажлын байрыг шилжүүлж, цанхийн баруун уурхайд ажиллахаар хуваарилжээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
