“Ковид-19” халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй

2020 оны 04-р сарын 29 өдөр, 13 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Nyamhuu EMY_6485

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.29/ ээлжит мэдээлэл хийлээ.

Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
2020.04.28-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 315 (PCR) шинжилгээ хийжээ. Үүнд:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 112,
-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 2,
-“Sos medical” эмнэлэгт тусгаарлагдсан 1,
-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6,
-Ажиглах байранд тусгаарлагдсан 25 хүний шинжилгээ,
-Улсын 1, 2, 3 дугаар эмнэлэг, дүүргийн эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 110 сорьцонд халдвар илрээгүй.
-ХӨСҮТ-өөс 80 хүн, ажиглах байруудаас 154 хүний тусгаарлалтын хугацаа дуусч, дараагийн шатны тусгаарлалтад шилжүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.