-ХҮҮХДИЙГ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ-
Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр дэлхийн улс орнууд “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”-уудыг эрэлхийлэхийг уриалдаг бөгөөд олон улсад 22, Монгол Улсад 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тодруулбал, 1998 онд энэ өдрийг анх АНУ-д санаачилж, улмаар 2001 оноос бусад улс орнууд нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болжээ. Харин Монгол Улсад Японы Хүүхдийг ивээх сангаас санаачлан 2006 оноос энэ өдрийг анх олон нийтэд танилцуулж, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх уриан дор тэмдэглэсээр ирсэн бөгөөд 2018 оноос Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье аяныг өрнүүлж өдгөө 3 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.
Хэдийгээр манай улс хүүхдийг зодож шийтгэхгүй байх олон улсын өдрийг 2006 оноос тэмдэглэж ирсэн ч хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо буурахгүй байна. Хамгийн сүүлийн үеийн буюу Ковид-19 вирусээс болж хөл хорио тогтоосон энэ үед гэр бүлийн хүчрхийлэл тэр дундаа хүүхдэд хүчирхийлэлд өртлөө гэсэн дуудлагын тоо нэмэгдсээр байна.
Зөвхөн 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв л гэхэд нийтдээ 27.050 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс:
- Хүүхэд хамгааллын дуудлага 4456
- Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага 157
- Зөвлөгөө хүссэн дуудлага 1283
- Мэдээлэл, лавлагаа хүссэн дуудлага 8177
- Зорилтот бус дуудлага 241(хаяг байршил, утасны лавлагаа, үзвэр үйлчилгээ, бусад) тус тус ирсэн байна
Хүүхэд хамгааллын 4456 дуудлагаас хүүхдийн эрх зөрчигдсөн, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 1326 дуудлага буюу хэргийн тохиолдолд хувийн хэрэг нээж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж өнөөдрийн байдлаар 252 хэргийн тохиолдлыг амжилттай шийдвэрлэжээ. Үлдсэн 1074 хэргийн тохиолдолд хяналт тавин үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэж байна.
Мөн 2020 оны нэгдүгээр дүгээр улирлын тоон мэдээллийг 2019 оны нэгдүгээр улирлын тоон мэдээлэлтэй харьцуулахад нийт дуудлагын тоо 25.8 хувиар буурсан ч хэргийн тохиолдлын тоо 13,8 хувиар, хяналтанд байгаа хэргийн тохиолдлын тоо 38.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.4.т “Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ” гэж заасан. Иймээс эцэг эхчүүддээ хандан ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЭХИЙГ уриалж байна.
Түүнчлэн коронавируст “COVID-19” халдварын цар тахлын энэ үед Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-д заасан чиг үүргийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд гэр бүлд, тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилласаар байна.
Мөн та дараах аргуудыг хэрэглэж болох юм. Үүнд,
Хүүхэдтэйгээ ярилцах, ХАМТ БАЙХ ЦАГ ЗААВАЛ ГАРГААРАЙ
- Та хүүхэдтэйгээ хамт байж тэдэнтэй ярилцсанаар таны хүүхэд ирээдүйд өөртөө итгэлтэй, бие даасан хүн болж төлөвшихөд нь туслах юм.
Өөрөө ЗӨВ ҮЛГЭРЛЭ
- Аав, ээж таны хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхнийг ХҮҮХЭД тань даган дуурайдаг тул ТА үргэлж ЗӨВ ҮГ, ЗӨВ үйлдлээр үлгэрлэж байгаарай.
Хүүхдээ хүндэлж, МАГТАН САЙШАА
- Хүүхдийнхээ хийсэн зөв үйлдэл бүрийг анзаарч, магтан сайшааж, урамшуулж бай. Магтуулсан хүүхэд өмнөхөөсөө ч илүү ихийг хийж, мэдэх гэсэн чинь хсэлтэй болдог юм.
Үглэхээс ТАТГАЛЗ
- Та хүүхдэдээ нэг зүйлийг олон удаа, давтаж хэлэх бус харин намуун зөөлөн хоолойгоор нүд рүү нь харж байгаад ярилцах нь илүү үр дүнтэй
ЗОДОЖ ШИЙТГЭХЭЭС ТАТГАЛЗ
- Зодуулж шийтгүүлдэг хүүхэд үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг, өөртөө итгэлгүй, өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхдэг, бусдыг даган дуурайгч болон төлөвшдөг. Тиймээс аав, ээж та ХҮҮХДИЙНХЭЭ хийсэн АЛДААТАЙ үйлдлийг засахдаа тэдэнтэй ярилцаж, хийсэн буруу зүйл нь юу байсныг нь ойлгуулж, тэдэнд туслах нь чухал.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
