Улаанбаатарт өдөртөө 25 градус дулаан

2020 оны 05-р сарын 01 өдөр, 07 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarr

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө шөнө, маргааш өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж,

бусад нутгаар халуун, хуурай салхитай байна.

2020 оны 04 дүгээр сарын 30-ны 20 цагаа­с 05 дугаар сарын 01-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн нуруу, Увс нуурын хотгороор, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Алтай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсч 12-17 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус, бусад хэсгээр 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх