“Ковид-19” халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол илрээгүй

2020 оны 05-р сарын 03 өдөр, 11 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Nyamhuu EMY_6485

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.03/ ээлжит мэдээлэл хийлээ.

 Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол нэмэгдээгүй байна.
-2020.05.02-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 228 сорьцонд (PCR) шинжилгээ хийжээ. Үүнд:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүн,
-Ажиглах байранд тусгаарлагдсан 155 хүн /давтан/,
-Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 34 жолооч,
-Нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 33 сорьцонд халдвар илрээгүй.
-Бельги улсын Франкфурт хот руу нисэх гэж байсан 1 зорчигчийг “Хөнгөн балархай хэлбэрээр буюу шинж тэмдэггүй өвчилсөн” хэмээн үзэж хяналт, тандалт, шинжилгээнд хамруулж байна.
– Тусгай үүргийн гурван онгоцоор 800 гаруй хүн эх орондоо иржээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.