“Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 2-ноос эхлэн долоо хоногийн турш 24 байршилд 10.00:19.00 цагийн хооронд зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүд буюу 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд энэхүү худалдаагаар Нийслэлийн 6 дүүрэгт хонины мах 6500 төгрөг, ямааны мах 6000 төгрөгөөр, нийт 246,71тн махыг борлууллаа. Өргөтгөсөн худалдаа 05 сарын 08-ныг дуустал үргэлжилнэ.
Баянгол дүүргийн 22 хорооны иргэн Х.Оюун: Жил бүр махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах нь иргэдэд тустай.
-Зах худалдааны төвд хонины мах 8500-10500 төгрөг байна. Сая Баянзүрх дүүргийн хүнсний захад хонины мах 10500 төгрөг байна. Гэтэл махны өргөтгөсөн худалдааны хонины 1 кг мах 6500 төгрөг байгаа нь тэтгэврийн бидэнд үнэ хямд, боломжийн, амьдралд дэмтэй байна. Тэтгэврийнхээ 60 хувийг хүнсэнд, үүнээс дийлэнхийг нь мах худалдан авахад зарцуулдаг. Сар шинийн өмнө махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулсан нь иргэдийн амьдралд хэрэг болсон. Цаашид жил бүр энэ худалдааг зохион байгуулах нь иргэдэд хэрэгтэй тустай юм.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн В.Лувсан: Цаашид мах бэлтгэхдээ чанар хадгалалтад анхаарах хэрэгтэй
-Жилийн бүр махны нөөц бүрдүүлээд ажилладаг. Намар мах бэлтгэхдээ чанар, хадгалалтад анхаарах хэрэгтэй. Дэлгүүрт байгаа жижиглэсэн махнаас илүү энэ махнаас аваад өөрсдөө эвдэж бэлтгээд хүнсэндээ хэрэглэх нь бидэнд аятайхан санагддаг. Намар бэлтгэсэн хонин махнаас 21 кг -тайг худалдан авлаа.
Өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгино хайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хамтран өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гарсан шийдвэр, дүрэм журам, зөвлөмжийг чанд баримтлан мөрдөж, тогтсон байршлуудад зохион байгуулж байгаа юм.
Нөөцийн мах борлуулах цэгийн талаарх мэдээллийг энд дарж авна уу.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
