Өнөөдөр шар бич өдөр

2020 оны 05-р сарын 05 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich jil

-Аргын тооллын 5 дугаар сарын 5. Мягмар (Ангараг) гара г(2020)
-Билгийн тооллын шинийн 13, шар бич, тэргүүн дагуул-13 од, суудал гал, мэнгэ 5 шар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Зуны уур-09:09.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:28-20:10.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч бар, бич, тахиа, могой, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, балгас эвдэх, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдан авахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх