Таны авч байгаа цалин таны боловсролоос шууд хамааралтай байдаг гэдгийг та мэдэх үү?
Хэн ихийг мэдэж, хэн илүү чадварлаг байна түүнд сайн ажил, сайхан ирээдүй байдаг. Энэ утгаараа дэлхийн шилдэг бизнес эрхлэгчид хэзээд сурч, мэдэхэд ТИЙМ гэж хэлдэг. Тэр бүү хэл өдөр бүр сурч, мэдэхийг нэн тэргүүнд тавьж, одоогийн байгаа түвшингээ цаг ямагт ахиулахыг эрмэлздэг.
Дэлхий нийтийн хөгжлийн энэхүү чиг хандлага боломжид хэн ойр байгаа нь биш, боловсролд хэр цаг зарцуулсан нь амжилтад хүрдэг тогтолцоог бий болгож байна. Тиймээс энэ удаад “Амжилт”-ын зүгээс таны хүүхдийн боловсролд бодит хөрөнгө оруулалт болох дотоодын шилдэг арван хувийн сургуулийг танилцуулж байна.

1. ОРЧЛОН СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог:
Кэмбрижийн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулсан сургалт явуулдгаараа онцлогтой. Нэгдүгээр ангиасаа математик, англи хэл, ICT зэрэг хичээлүүдийг үндэсний хөтөлбөрийн хичээлүүдтэй хамт үзнэ.
Төлбөр: 18 сая төгрөг, бэлтгэл анги 1.5 сая төгрөг
2. THE ENGLISH SCHOOL OF MONGOLIA

Сургуулийн онцлог:
Английн үндэсний хөтөлбөрт суурилсан Кэмбрижийн болон IB /International Baccalaureate/ ОУ-ын Боловсролын хөтөлбөр, үндэсний хөтөлбөр хослуулан хичээллэдэг. 30 гаруй төрлийн секц дугуйлантай. Мэргэжлийн гадаад багш нар хичээл заадаг. Цэцэрлэгийн 3 наснаас сургуулийн 12-р анги хүртэл бүх анги Англи хэл дээр хичээллэдэг. Тэтгэлэгээр сурах боломж нээлттэй.
Төлбөр: 11 сая төгрөг, Зуны сургалт /бэлтгэл анги 300,000 төгрөг/
3. УЛААНБААТАР БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог:
Улаанбаатар бүрэн дунд сургууль нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай, гадаад хэл, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай. Сурагчдад үдийн хоол болон автобусаар үйлчилдэг. Нэгдүгээр ангиас эхлэн эх хэлээрээ зөв боловсон харьцахад сургадаг.
Төлбөр: 3 сая төгрөг
4. ХОББИ СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог:
Нэгдүгээр ангиасаа англи хэлний гүнзгийрүүлсэн хичээл үзнэ. Мөн олон улсын IPC, IMYC, AP хөтөлбөрүүдээр хичээллэдэг.
Төлбөр: 8 сая 512 мянга, бэлтгэл анги нь 900 мянган төгрөг.
5. УЛААНБААТАР ЭЛИТ СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог:
Нэгдүгээр ангиас нь Кэмбрижийн сургалтын хөтөлбөрийг англи хэл дээр заана. Мөн Монголын үндэсний цөм хөтөлбөрийн хичээлүүдийг орно.
Төлбөр: Жилийн төлбөр 9 сая 950 мянган төгрөг
5. САНТ СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог:
Оксфордын англи хэлний хөтөлбөртэй. Мөн долдугаар ангиас мэдээллийн технологийн хичээл үзнэ. Үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын AP хөтөлбөртэй хослуулан сургалтаа явуулдаг.
Төлбөр: Нэгдүгээр ангийн төлбөр 6 сая төгрөг, бэлтгэл ангийн төлбөр 500 мянган төгрөг
6. ОЛОНЛОГ ТӨВ СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог:
I-XII-р ангиудад математик, англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг өөрийн туршлага, мэргэжлийн багийн чадварт түшиглэн явуулна. Үндэсний цөм хөтөлбөр, академик сургалтыг хослуулна.
Төлбөр: Нэгдүгээр ангийн төлбөр 5.5 сая төгрөг, бэлтгэл ангийн төлбөр 400 мянган төгрөг
7. Г.В.ПЛЕХАНОВЫН НЭРЭМЖИТ ОРОС СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог:
I-XII анги хүртэл бүх хичээл Орос хэл дээр орно. Орос багш, сурган хүмүүжүүлэгчид Орос сургалтын арга барилаар хичээлээ заана. Хоёрдугаар ангиас Англи, Монгол хэл орно. Монгол хэлийг орхидуулдаггүй. ЭЕШ-д өндөр оноо авдаг.
Төлбөр: 3 сая 400 мянган төгрөг
8.ОЮУНЛАГ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог:
Математик, гадаад хэл, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай ОЮУНЛАГ бүрэн дунд сургууль 2000 оноос хойш боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг сургуулийн нэг. Төгсөгчид ЭЕШ-д тогтмол дээгүүр байрт ордог бөгөөд дотоодын болон гадаадын их, дээд сургуульд 100 хувь элсэн суралцаж, тэтгэлэг авч чаддаг. Сургалтдаа оюуны сошиал сайт болох Амжилт 2.0 сургуулийн системийг нэвтрүүлснээр зайны сургалтад дэвшил хийж чадсан.
Төлбөр: Бэлтгэл ангийн тѳлбѳр 800,000 тѳгрѳг. 1-р ангийн суудлын барьцаа 1,000,000 тѳгрѳг /1-р ангийн сургалтын тѳлбѳр болох 4,980,0000 тѳгрѳгнѳѳс хасагдана/
9. “ШИНЭ МОНГОЛ” ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог:
Бага ангид “Монгол хэл, бичгийн сургалтын хөтөлбөр”, Гуравдугаар ангиас англи хэлний” Grape seed” хөтөлбөр, нэгдүгээр ангиас “Оюуны хөгжил” хичээлүүдийг үзэж судладаг.
Төлбөр: 1-5 дугаар ангийн төлбөр 4 сая 500
10. АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ

Сургуулийн онцлог:
Технологийн эрин зуунд дэлхийн жишиг сургалтыг Монголд нэвтрүүлсэн анхны мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай Амжит кибер сургуулийг танилцуулж байна. Сурагчдад компьютер, программ хангамж, тэр дундаа код бичих, вэбсайт хийх, 2d, 3d анимэйшн, график дизайны цогц сургалтыг дадлага ажилтай хослуулан явуулдаг. Мөн цагаан хакерын чанартай, цэгцтэй, гүн мэдлэгийг англи хэлний сургалтын хамтаар олгодгоороо онцлог. Эцэг эх хүүхдийнхээ сургалтын явцыг хянах тусгай платформтой. Монголын чадварлаг багш нараас гадна Энэтхэг тэргүүтэй гадаад багш нар хичээл заана.
Төлбөр: 4 сая 500 мянга

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
