“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.05.11/ зохион байгуулж тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр нар мэдээлэл өглөө.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 426 тэвшээр 30.3 мянган тонн нүүрс ачиж, 1319 тэвшээр 150 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2 сая 625 мянган тонн нүүрс олборлож, 1.112 мянган тонн нүүрс экспортлоод байна.
2020 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ны хооронд “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 917 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан ба мэдээллийн төвийн байранд 380 иргэн биеэр ирж үйлчлүүлсэн. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 31’411 иргэн биечлэн ирж үйлчилгээ авч, 1800-1072 лавлах утсаар 73’902 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна.
Ковид-19 халдварт өвчний цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг олноор цуглуулахгүйн тулд мэдээллийн төвийн фэйсбүүк хуудсаар иргэдэд 1072 хувьцаа, ногдол ашигтай холбоотой мэдээллийг тогтмол өгөн ажиллаж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлан бүртгэлийг тулгах, цахимжуулах ажлыг зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд компанийн ажилтнуудыг Нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хуваарилан ажиллуулж, 2010-2011, 2011-2012 онуудад оюутны сургалтын төлбөр, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртэж хувьцаанаасаа хасаж тооцуулсан иргэдийн гаргасан өргөдөл, хүсэлт зэрэг анхан шатны баримтыг цахимжуулж дуусаад байна. Үргэлжлүүлэн 21 аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудтай холбогдож аймаг, сумдаас анхан шатны материалыг цахим хэлбэрээр татаж авах, түүнийгээ стандартад нийцүүлэн шивж, хадгалах ажлыг гүйцэтгэж байна.
.jpg)
Одоогийн байдлаар Багануур, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн анхан шатны баримтыг “ETT” нэгдсэн бүртгэлийн систем /аппликейшн/-д байршуулсан. Мөн уг системд 21 брокерын компани холбогдон цахим хэлбэрээр хувьцааны данс нээж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч 2.512.00 иргэн байгаа бөгөөд үүнээс 1.718.296 иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Түүнчлэн эдгээр хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн 425.000 нь банкны дансаа мэдүүлж баталгаажуулсан байна. Банкны дансаа холбуулж баталгаажуулсан иргэдийн ногдол ашиг тухайн дансанд нь шилжинэ. Харин бүртгүүлээгүй иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголт авдаг бол тухайн дансаараа авах боломжтой. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт апп хэрэглэдэггүй иргэдийн ногдол ашгийг шилжүүлэх ажилд хүндрэл гарч байгаа. Тиймээс И баримт аппликэйшнээр НӨАТ буцаан олголт авдаггүй иргэд заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломж бүрдэх юм.
Ногдол ашиг, хувьцаатай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай:
- www.ett.mn вэб сайт
- “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас,
- 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/
- ЕТТ аппликейшн
- 158989 мессеж дугаар

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

ккккккккккккккккккккккккк