ОХУ-аас тусгай үүргийн онгоцоор 346 оюутан эх орондоо ирнэ

2020 оны 05-р сарын 13 өдөр, 14 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eruul mendiin yam

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.13/ ээлжит мэдээлэл хийлээ.

Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдвар болон сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
-Нийт батлагдсан тохиолдол 42 бөгөөд үүнээс 15 нь эдгэрсэн бол, ХӨСҮТ-д өдгөө 27 хүн эмчилгээ хийлгэж байна.
-ОХУ-ын цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр тусгай үүргийн гурван онгоцоор эх орондоо ирэх бөгөөд ХӨСҮТ-д бүрэн шинжилгээнд хамруулахаар бэлтгэж байна.
-Гадаад улсад “Ковид-19” халдвар авсан 30 гаруй Монгол иргэн бүртгэгдсэн байна. Тэдгээрээс 13 нь эдгэрсэн бол, үлдсэн нь гэрийн тусгаарлалтад эмчилгээ, шинжилгээнд хамрагдаж байна.

Эх сурвалж: #ЭМЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.