“Фантастик” продакшны уран бүтээлчид 8 сая төгрөг хандивлав

2020 оны 05-р сарын 18 өдөр, 11 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
GJ1A9952-6v4t6y31xoaoco5yoewsai4l80hojwse79nmsc96gqo

  “Фантастик” продакшны уран бүтээлчид хандивын аянд нэгдэж, Улсын онцгой комисст 8 000 000 төгрөгийг өнөөдөр гардуулан өглөө.

 Тус продакшны уран бүтээлчид “Zura”  шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгож, тус шоунд ялалт байгуулсан жүжигчин М.Баярбат шагналынхаа мөнгийг ийнхүү ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд зогсож байгаа нийт ажилтан, алба хаагчдад хандивлах шийдвэр гаргасан байна.

Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян энэ үеэр илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Энхтайван
     (182.160.35.***)
    2020/05/18 12:21

    хүүхдүүддээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье

    (0) (0)