Сарын цээр өдөр

2020 оны 05-р сарын 22 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uher

-Аргын тооллын 5 дугаар сарын 22. Баасан (Сугар) гараг (2020)
-Билгийн тооллын 30, хөхөгчин үхэр, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал шороо, мэнгэ 6 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр. Сар мичдийн тохиол-20:01
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:05-20:32.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
– Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.

Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх