Өнөөдөр улаан бар өдөр

2020 оны 05-р сарын 23 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bar jil

-Аргын тооллын 5 дугаар сарын 23. Бямба (Санчир) гараг(2020)
-Билгийн тооллын шинийн 1, улаан бар, чөлөөт эх-3 од, суудал төмөр, мэнгэ 5 шар, шидийн барилдлагатай өдөр. Хутганы ир, бямбанарма, бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:04-20:33.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул нас ахар болох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан зөв үйлс сэтгэлчлэн бүтмүй. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном эхлэн заалгах, эд мал гадагш өгөх, замд гарах, худаг малтах, ном сонсох, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахихад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх