Нийслэлийн хэмжээнд иргэдийг нийтийн тээвэрт U_MONEY картаар зорчиж хэвшүүлэх зорилгоор Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг “Сити Баз Консалтинг” ХХК, ”УБ Смарт Карт” ХХК нар хамтран зорчигчийн ачаалал их 20 байршлийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг энэ сарын 20-оос 07:30-09:00 цагийн хооронд зохион байгуулж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд U_money картаараа үйлчлүүлэх шаардлагыг тавин, зөрчил гаргаж буй иргэдэд санамж хүргүүлэх, зөвлөмж, мэдээлэл хүргэх, U money карттай холбоотой иргэдийн санал гомдол, хүсэлтийг хүлээн авах, карт үйлчилгээний төрөл, борлуулалт, цэнэглэх цэг, боломжуудын талаар мэдээлэл, сурталчилгаа хийн ажиллаж байгаа бөгөөд мөн картгүй болон картаа цэнэглээгүй зорчигчдод явуулын карт борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Нийтийн тээврийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд нийслэл хотын иргэдийн дунд U money картаар зорчигчдын тоог нэмэгдүүлэх, картын хэрэглээг хэвшүүлэх болон нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандарт, хууль эрхзүйн орчинг сайжруулах, улам боловсронгуй болгох чиглэлийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
