Өнөөдөр хөхөгчин гахай өдөр

2020 оны 06-р сарын 01 өдөр, 08 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai jil

-Аргын тооллын 6 дугаар сарын 1. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 10, хөхөгчин гахай, тугчин-12 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, үл зохилдохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:57-20:43.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Гэвч могой, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Дуган шүтээн босгох, тахих үйл, сан тавих, лус ба тэнгэр тахих, хишиг даллага авах, эм найруулах, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, хот байгуулах, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх