Мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд банкны үйлчилгээг орон зай үл хамааран олон сувгаар, хүссэн цагтаа авах боломжтой болсон хэдий ч цахим орчинд та өөрийн хувийн болон санхүүгийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах нэн шаардлагатай. Тиймээс танд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Хэрэв дансны мэдээллээ алдсанаас болж данснаас нь мөнгө гарах, эсвэл таны интернэт банк, картыг хэн нэгэн ашиглаж байгаа юм шиг сэжигтэй гүйлгээ хийгдэх тохиолдолд банкнаас тухайн харилцагчтай холбогдохын тулд бүртгэлтэй и-мэйл хаяг болон утасны дугаар руу нь залгаж мэдээлдэг. Мөн та мессежээр гүйлгээний мэдээллээ авч байгаад гар утасны дугаараа солилоо гэж бодоход таны хуучин дугаарыг барих хүнд гүйлгээний мэдээлэл нь очсоор л байх юм.
Иймд та утасны дугаараа өөрчилсөн л бол харилцдаг банкандаа заавал өөрийн биеэр очиж мэдээллээ шинэчлэх нь МАШ ЧУХАЛ.
Тэгээгүй тохиодолд дараах эрсдэлүүд учирч болох юм. Үүнд:
- ГАР УТАСНЫ ДУГААР: Дансны гүйлгээний мэдээллээ мессежээр авдаг тохиолдолд банканд бүртгэлтэй гар утасны дугаараа сольсон бол таны дугаарыг ашиглах дараагийн хүнд таны дансны мэдээлэл очсоор л байна. Тиймээс гар утасны дугаараа сольсон л бол харилцдаг банкандаа заавал мэдэгдэж мэдээллээ шинэчлээрэй.
- И-МЭЙЛ ХАЯГ: Та дансны гүйлгээний мэдээллээ и-мэйл хаягаараа авдаг байгаад банканд бүртгэлтэй хаягаа сольсон, ашиглахаа больсон тохиолдолд заавал өөрийн биеэр очиж мэдээллээ шинэчлүүлээрэй. Хэрэв тэгээгүй тохиолдолд таны дансны гүйлгээний мэдээлэл буруу хаяг руу очсоор, санхүүгийн залилан, луйвар, эрсдэлд өртөх боломжтой.
- АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ: Банканд бүртгэлтэй ажлын байраа сольсон тохиолдолд та мөн харилцдаг банкандаа заавал өөрийн биеэр очиж ажлын байр өөрчлөгдсөн мэдээллээ шинэчлүүлэх ёстой юм. Энэ нь цаашлаад таны дансаар гарах гүйлгээ саадгүй дамжихад тустай юм.
- ЗАЙЛШГҮЙ ХАРИУЛАХ: Мөн харилцагч банканд хандаж мэдээллээ шинэчлэх хүрээнд банк танаас хуулийн дагуу асуух ёстой асуултаа тавьдаг тул та цааргалалгүй асуултад нь хариулж байгаарай.
Интернэт банк, и-мэйл болон ухаалаг утасны аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
ИНТЕРНЭТ БАНКНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ:
- Хүчирхэг нууц үг ашиглаж хэвших.
- Та интернэт банкны хэрэглэгчийн нэр, нууц үгээ бусдад задруулахгүй, дамжуулахгүй байх.
- Та интернэт банкны үйлчилгээ авахдаа нууц үггүй шууд нэвтэрдэг, олон нийтийн хандалттай утасгүй сүлжээг ашиглахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь нээлттэй утасгүй сүлжээг цацаж буй этгээд болон нээлттэй утасгүй сүлжээнд буй өөр хэн нэгэн тухайн утасгүй сүлжээгээр дамжиж буй бүх мэдээллийг чагнах, замаас нь барьж авч болзошгүй юм.
- Зайлшгүй шаардлагаар нээлттэй, олон нийтийн хандалттай утасгүй сүлжээ болон интернэт кафе зэрэг нийтийн ашигладаг компьютер дээрээс интернэт банк руугаа нэвтрэх тохиолдолд анхаарал болгоомжтой байж, хяналтын камерийн дуран таны компьютерийн гарыг бичих боломжгүй өнцөгт суух, интернэт банкны хэрэглэгчийн нэр, нууц үгийг вэб хөтөч дээр хадгалахгүй байх, интернэт банкны үйлчилгээг ашигласны дараа системээс гарсан эсэхээ сайтар шалгах ба вэб хөтөч дээрээс хандалтын түүхийг устгаж байх.
- Интернэт банк болон аппликэйшнээр дамжуулан банкны үйлчилгээ авах үедээ ухаалаг утас болон компьютероо хараа хяналтгүй орхихгүй байх.
- Өөрийн дансны үлдэгдэл, дансны хуулга зэргийг тогтмол хянаж, шалгаж хэвших.
УХААЛАГ УТАС БОЛОН КОМПЬЮТЕРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ:
- Ухаалаг утас болон компьютертоо дэлгэц түгжих нууц үг хийх ба өөр бусад нэвтрэх нууц үгтэйгээ адилханаар үүсгэхгүй байх.
- Ухаалаг утас болон компьютер идэвхгүй үед дэлгэц 30-45 секундийн дараа автоматаар түгжигддэг тохиргоог идэвхижүүлэх.
- Ухаалаг утас болон компьютер дээр програм суулгахдаа ямар төрлийн зөвшөөрөл шаардаж байгааг анзаарах. Жишээлбэл: таны хувийн нууцлалтай холбоотой мэдээлэлд нэвтрэх эрх олгогдож байгаа эсэхийг шалгах.
- Нууц үггүй шууд нэвтэрдэг, олон нийтийн хандалттай утасгүй сүлжээг ашиглахаас зайлсхийх, баталгаат сүлжээг ашиглах.
- Ухаалаг утас болон компьютерийн “Bluetooth”-ийг ашиглаагүй үедээ унтрааж байх.
- Ухаалаг утас болон компьютер дээрээ интернэт банканд нэвтрэх нэр, нууц үг, данс, картын дугаар зэрэг мэдээллийг хадгалахгүй байх.
- Хэрэв ухаалаг утас болон компьютероо хулгайд алдсан бол интернэт банкны нууц үгээ нэн даруй солих эсхүл харилцдаг банкандаа хандаж, арга хэмжээ авах.
И-МЭЙЛ ХАЯГНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ:
- Банк болон хууль хүчний байгууллагаас таны дансны нууц мэдээллийг хэзээ ч и-мэйлээр болон утсаар асуудаггүй тул дансны мэдээллээ задруулахгүй байх.
- Интернэт банкны нэр, нууц үг, картын дугаар, хүчинтэй хугацаа, CVV дугаар, PIN дугаар зэрэг нууц мэдээллээ и-мэйлээр дамжуулахгүй байх.
- Танихгүй, сэжигтэй этгээдэд өөрийн и-мэйл хаягаа өгөхгүй байх.
- Өөрийн и-мэйл хаягаа олон нийтийн вэб сайт дээр ил харагдуулахгүй байх.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
