2004 оноос дэлхий нийтээр энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Дэлхий даяар шинэ коронавируст халдвар (Ковид-19) цартахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ жилийн “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг дэлхий дахинд “Эрүүл дэлхийн төлөө цусаа бэлэглэцгээе” уриан дор цахим хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Манай улсын хувьд энэхүү өдрийг өдгөө 17 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа базааж байгаа бөгөөд 06 сарын 14-ний өдрийн цахим арга хэмжээг Төр.мн сайт, мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн фэйсбүүк хуудсаар 12:00-13:30 цагийн хооронд шууд дамжуулан хүргэх юм байна.

Монгол Улсынхаа цус, цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдлыг хангаж ажилладаг цусны салбарын нийт эрүүл мэндийн мэргэжилтэн , ажилтанууд, үе үеийн нийт ачтан донорууд, улаан загалмайчид, байнга дэмжиж хамтран ажилладаг бүхий л байгууллага, иргэддээ “Цусны донорын дэлхийн өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье..


Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
