Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс өнөөдөр буюу энэ сарын 12-ны өдөр “Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний Анхдугаар чуулган”-ыг цахимаар анх удаа улсын хэмжээнд /2020.06.12/ зохион байгууллаа.
Тус чуулган нь Монгол улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, харилцан туршлага солилцох, мэдлэг ур чадвараа хуваалцах, улмаар эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх зорилготой юм.
Чуулганы хуралд 56 ховор тохиолдолын илтгэл ирүүлснээс эхний шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлж, түүнээс ШИЛДЭГ ТАВАН ИЛТГЭЛИЙГ шалгаруулж, мөнгөн урамшуулал олголоо.
Шилдэг илтгэлүүдээр эмнэлзүйн ховор тохиолдлын сан үүсэх, эмнэлгийн ажилчдад зориулсан сэтгүүл болгон хэвлүүлж эмч нар мэдээллээр хангагдах боломжтой болж байна гэдгээ нээлтийн үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан хэлэв.
Ингээд шилдгээр шалгарсан илтгэлүүдийг танилцуулъя.
I байр: Э.Цээпил, Д.Ичинноров, Ж.Сарантуяа нарын “Альфа1-антитрипсины дутгалдал оношлогдсон тохиолдол” илтгэл
II байр: Л.Бямбасүрэн, Э.Алтандөш, А.Уянга нарын “Вегенэрийн грануломатоз өвчний эмнэл зүйн тохиолдол” илтгэл
III байр: Ц.Ариунтунгалаг, Г.Баярмөнх, П.Булган нарын “Хоншоорын хөндийд ховор тохиолдох шваннома хавдрыг мэс заслын аргаар авч согогийг титан материалаар нөхөн сэргээсэн тохиолдол” итгэл
IV байр: А.Ундрах, О.Солонго, Б.Ариунхишиг нарын “Cutis laxa буюу үрчгэр арьсны хамшинж” илтгэл
V байр: Б.Мөнхтуяа, Б.Заяабат, П.Төгсжаргал нарын “Хөхний цөмрөлтөт тубуляр өмөн” илтгэл










2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

PET CT хэзээнээс ажиллах вэ?