МУЗН-ээс Энэтхэг улсаас ирсэн 219 лам хүүхдэд ариун цэврийн багц өглөө

2020 оны 06-р сарын 16 өдөр, 16 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_9057-6vixi7sdogy7o48eiogv1lvlyyxy688bzkr4kt6uc74

Монголын улаан загалмай нийгэмлэг нь НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэгтэйгээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд тусгай үүргийн онгоцоор Энэтхэг улсаас ирсэн 219 лам хүүхдэд өгөх ариун цэврийн багцыг бэлтгэж, ОБЕГ-ын харьяа Жаргалант сувилал болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэж өглөө. Тус багцад гарын шингэн саван, гар ариутгагч гель, шампунь, оо, сойз, гар нүүрийн алчуур, бичгийн хэрэгсэл, монгол уламжлалт оньсон тоглоом зэрэг зүйлс багтсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.