Та тогтмол ашигладаг и-мэйл хаягаа өөрчлөөд удаж байгаа ч харилцагч банкандаа мэдэгдээгүй юм биш биз? Хэрэв тийм бол и-мэйл хаягийн өөрчлөлтөө банкандаа яагаад заавал мэдэгдэх ёстой вэ?
- Таны интернэт банк руу хэн нэгэн нэвтрэх оролдлого хийж, нууц үгийг тань солихыг оролдох тохиолдолд банкнаас сануулга бүхий и-мэйлийг явуулдаг. Тиймээс та и-мэйл хаягаа шинэчлүүлээгүй тохиолдолд банкнаас ирүүлж буй мэдээллийг тухай бүр хүлээн авах боломжгүй болох бөгөөд таны интернэт банк руу хэн нэгэн нэвтрэхээр завдаж буйг ч мөн мэдэх боломжгүй болох юм.
- Таны өдөр тутмын дансны гүйлгээний мэдээлэл хуучин и-мэйл хаяг руу чинь очсоор л байх болно. Ингэснээр та гүйлгээний мэдээллээ хянаж чадахгүй бөгөөд хэн нэгэнд алдах эрсдэлтэй.
Ийнхүү харилцагч банкнаас тань ирүүлэх чухал мэдээллийг цаг тухайд нь хүлээж авч чадахгүй байснаар та санхүүгийн залилан, луйврын хохирогч болж буйгаа мэдэх боломжийг хязгаарлаж, залилагчид боломж олгодог тул харилцдаг банкандаа заавал өөрийн биеэр очиж мэдээллээ шинэчилдэг байгаарай.
ВИДЕО:
Дашрамд дурдахад, Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгуулж байна. Энэ удаагийн “Нягтлах тусам аюулгүй” аяныг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, иргэд, олон нийтэд санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болохгүй байх, хэрхэн нягталж, өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйвраас хамгаалах тухай жишээ, кейсүүдийг хүргэсээр байна.
Иргэд та бүхэн аливаа мэдээллийг нягталж, өөрийгөө санхүүгийн луйвар, залилангаас хамгаалаарай.
“НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ”- Санхүүгийн луйвраас сэргийлье

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
