“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө Онцгой байдлын газрын Гэрээт аврах, гал унтраах 58-р ангид шаардлагатай хоёр автомашинаар парк шинэчлэлт хийхээр тусгасан. Аврах, гал унтраах иж бүрэн тоноглол бүхий, ОХУ-д үйлдвэрлэсэн, Газель загварын автомашиныг Эрдэнэт үйлдвэр тус ангийн бие бүрэлдэхүүнд өнөөдөр хүлээлгэн өглөө. 360 гаруй сая төгрөгийн үнэ бүхий энэхүү шинэ техник нь гурван давхар барилга дээр хүрч ажиллах давхар шаттай, 300 литр ус, 50 литр хөөс агуулах багтаамжтайгаас гадна уул уурхайн аврах ажиллагааны иж бүрэн багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон давуу талтай. Мөн анхан шатны гал, гамшгийн эх үүсвэр дээр шуурхай очиж, аврах ажиллагааны олон үйлдэл зэрэг гүйцэтгэх боломж бүрдүүлснээрээ онцлог юм. Энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт аврах, гал унтраах 58-р анги тусгай зориулалтын шинэ машинаа ашиглан найман хүний бүрэлдэхүүнтэй аврах ажиллагааны үзүүлэх тоглолт, сургуулилт хийв. Тус ангийн бие бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрийг галын аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах, аврах үндсэн чиг үүрэг хүлээн ажилладаг. Ийнхүү, тусгай зориулалтын машинтай болсноор техникийн хүчин чадал, алба хаагчдын ажиллах орчин сайжирч, Эрдэнэт үйлдвэрийн галын болон гамшгийн аюулгүй байдлыг хангах нөхцөл дээшилж байна.
М.ОДГЭРЭЛ
Фото: Б.БАТТӨГС

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
