Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг хоёр сарын хугацаатай амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн “Нягтлах тусам аюулгүй” аяныг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, иргэд, олон нийтэд санхүүгийн луйвар, залилангийн хохирогч болохгүй байх, хэрхэн нягталж, өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйвраас хамгаалах тухай жишээ, кейсүүдийг хүргэсээр байна.
“Covid-19” халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан хууран мэхлэх аргаар ашиг хонжоо хайгчид цаг үеийн эмзэг байдлыг далимдуулан цахим орчинд гэмт хэрэг үйлдэх нь ихсэх болсон. Уг вирусийн тархалт нэгдүгээр сард оргил үедээ хүрснээр улс орнуудыг хилээ хааж, хөл хорио тогтоох болсноор худалдаа үйлчилгээний салбарт онлайн худалдааны үйлчилгээг дагасан амар хялбар аргаар мөнгө олох хүмүүс ч олширсон.
Залилагчийн гол арга, хэлбэр нь онлайн худалдаа, бараа бүтээгдэхүүн зарах, мөнгийг өсгөж өгөх амлалт, амны хаалт, гар ариутгалын бодис, хамгаалах хувцас, хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой мөнгөө залилуулсан хүмүүс ч цөөнгүй.
Хүмүүсийн хувьд ихэвчлэн онлайнаар харсан бараандаа хууртаж чанаргүй хувцас худалдан авах тохиолдол түгээмэл байгаа боловч тэр бүр “тоодоггүй” өнгөрдөг нь залилагчдыг улам өөгшүүлдэг болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байв.
Энэ талаар НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.НЯМСҮРЭН-ээс тодруулахад “Амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олъё гэсэн сэдлээр залилангийн гэмт хэрэг үйлдэгддэг. Энэ төрлийн гэмт хэрэг нь олон төрлөөр үйлдэгддэг ч коронавирусийн халдварын дэгдэлтийн үед хил хааж, хөл хорио тогтооход онлайн захиалга ихэссэн. Энэ нь дэлгүүр худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хаасантай холбоотой. Онлайн шопоор амны хаалт, гар ариутгагч худалдана, зарна гэж иргэдийг залилсан бол сүүлийн үед онлайн худалдаагаар иргэд чанаргүй бараа худалдан авах тохиолдол бүртгэгдээд байгаа. Тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүн нь хаяггүй, чанаргүй байдаг гэх мэтээр иргэд хохирдог. Цагдаагийн байгууллагад хандахгүй хохирсон тохиолдлууд ч бий. Тиймээс иргэд ямар нэгэн байдлаар хохирсон бол цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Иргэд онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авах гэж байгаа бол мөнгөө шилжүүлэх гэж ярихаас өмнө албан ёсны бүртгэлтэй эсэхийг нь шалгах, бараа бүтээгдэхүүн нь хэр баталгаатай гэдгийг хянах хэрэгтэй гэдгийг зөвлөе” гэсэн юм.
Хэрвээ та бусдад эд хөрөнгө, мөнгөө залилуулсан бол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
Хамгийн түрүүнд та Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авдаг тусгай дугаар болох 102-т хандан дуудлага өгч, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг авах хэрэгтэй.
Үүний дараагаар та өөрийн оршин сууж байгаа газрын харьяа цагдаагийн хэлтэст гомдол гаргах эрхтэй бөгөөд таны гомдолд үндэслэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгалтын ажиллагаа явуулан тогтоодог аж.


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
