Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан

2020 оны 06-р сарын 21 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaar

Малчид, иргэдийн анхааралд:

  Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж болзошгүй тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 20ы 20 цагаа­с 06 дугаар сарын 21-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр,  борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.