Монголын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн эх орондоо ирлээ

2020 оны 06-р сарын 26 өдөр, 10 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
104689977_2423755544584040_8182551095304457802_o-6vnmc13uy1cq1una2njir94l31e3jqcehaqe8szy2bk

Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд оролцсон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өнөөдөр 08:33 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны ИЛ-76 цэргийн онгоцоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Зэвсэгт хүчний 75 алба хаагч  эх орондоо ирлээ. Алба хаагчдыг Багабаян энхийн цогцолборт 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.