Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөн хязгаарлахгүй

2020 оны 06-р сарын 29 өдөр, 10 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
naadam

Улсын онцгой комиссоос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаахаар шийдсэн гэх мэдээлэл цахим орчинд тарсан билээ. Харин эл мэдээлэл худал болохыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ.

Мэдэгдэлд “Улсын онцгой комиссоос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаах, хөдөлгөөнийг хязгаарлах талаар аливаа шийдвэр гаргаагүй болохыг авто зам хэрэглэгч, зорчигч та бүхэнд мэдэгдэж байна” гэжээ.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх