УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргаар улиран сонгогдсонд нь баяр хүргэж, эдийн засгийн хүнд хэцүү цаг үед парламентын үйл ажиллагааг ажлын, амралтын өдөр гэж ялгахгүйгээр тасралтгүй явуулахыг сануулж, өнөөдрөөс ажилдаа шуурхайлан орохыг хүслээ.
Ялангуяа, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан Гашуунсухайт-Тавантолгой, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, цаашид Алтанширээт-Баруун-Урт, Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, бүсчилсэн хөгжлийн асуудлыг УИХ-ын үйл ажиллагаатай уялдуулах асуудлаар ярилцав.
Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлснээр говийн бүс нутаг дахь газрын доорх баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортлох, төмөр замын дэд бүтцийг дагуулан говийн бүсийг усжуулах, цөлжилтийн эсрэг системийг бүтээн байгуулах замаар гүний цэвэр усыг уул уурхайд ашиглахыг нэн даруй зогсоох зэрэг ажлуудыг даруй эхлүүлэх нь зүйтэй хэмээн үзэв.
Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих, экспортод гаргах замаар малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг цаг алдалгүй үргэлжлүүлж, дуусгах асуудалд анхаарч ажиллахыг хүсэв.
Ингэснээр уул уурхай, хөдөө аж ахуй хосолсон “хос морьтой” эдийн засгийг хөгжүүлэх асуудлаар санал солилцож, дэлгэрэнгүй ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар өмнөх парламентын үед ойлголцож, ажиллаж байсан туршлагатай тул эхлүүлсэн ажлаа дуусгахаар тууштай хамтран ажиллахаа илэрхийлцгээв.

НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
