Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Ажиллагаанд Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст цар тахалаас эх орон, ард түмнээ хамгаалах үүргийг давхар гүйцэтгэж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид тусгаарлах байр, хяналтын цэгт 21-110 хоног ажилласан байна. Түүнчлэн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн алба хаагчид 02 дугаар сарын 23-аас өнөөдрийг хүртэл 450 хүнд тусгаарлан ажиглах үйлчилгээг үзүүлээд байгаа юм.

Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын ахлагч, тэргүүн ахлагч Ж.Баяртогтох, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах ангийн дарга, хошууч Т.Сүхбаатар, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Э.Цагааншүхэрт, Хойд бүсийн төв-Орхон аймгийн ОБГ-ын ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Цэрэн-Очир, мөн газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Г.Нэргүйбаатар, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Галдан, мөн ангийн механик жолооч, ахлах ахлагч П.Буян-Эрдэнэ, мөн ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч М.Жавзандулам, Гал түймэр унтраах, аврах 68 дугаар анги механик жолооч, ахлах ахлагч Б.Ганзориг, Дорноговь аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Э.Бадамдорж, Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Намсрай, Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч М.Болот,мөн ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч П.Алтансүх, мөн ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Гэрэлчулуун, мөн ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Х.Дөлгөөн,

НОБГ-ын Аврах анги-105-ын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Ц.Наранбаатар, СХД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн салааны захирагч, ахмад Х. Батбаяр, Налайх дүүргийн ОБХ-ийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Э.Батцэцэг, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн автын инженер, дэслэгч Ч.Мөнхтөр, Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Дамбасүрэн, Багануур дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Содномдорж, Хан-Уул дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч А.Ганхуяг, Баянзүрх дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ц.Цэрэнням, Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ч.Тамираа нарын 95 алба хаагч батламжаа гардан авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.










Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
