Өнөөдөр хар нохой өдөр

2020 оны 07-р сарын 18 өдөр, 07 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi

-Аргын тооллын 7 дугаар сарын 18. Бямба (Санчир) гараг (2020)

-Билгийн тооллын 28, хар нохой, гөрөөсөн толгой-4 од, суудал төмөр, мэнгэ 3 хөх, үл тохирохын барилдлагатай өдөр. Лусын буулттай.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:12-20:44.​

-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.

-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Бар, морь, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

-Насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, гэр, байшин барих, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, үхэгсдийн үйл, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх