Улаанбаатарт өдөртөө 29 градус дулаан

2020 оны 07-р сарын 23 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarr

Малчид, иргэдийн анхааралд:

Ойрын 2 хоногтоо нутгийн баруун хагаст дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг, нутгийн зүүн хагаст 32 градусыг давж аагим халуун болохыг анхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 22-ны 20 цагаа­с 07 дугаар сарын 23-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвгөлийн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говийн бүс нутаг болон Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх