Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газраас өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын А/216 тоот захирамжаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны тавдугаар 11-ний өдрийн 73 дугаар тогтоолоор “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга байгууламжийг нийслэлийн өмчөөс хасах тухай шийдвэр гаргасан. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн Засаг дарга “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусыг буулгах, өмчийн бүртгэлээс хасах тухай А/736 тоот захирамжийг 2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр гаргасан. Энэ дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалт хөгжлийн газраас авч, хэрэгжилтийг ханган тус төвийн 1584 метр.квадрат талбай бүхий нэгдүгээр корпусын барилгыг нураах ажлыг эхлүүлсэн болохыг Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат хэллээ.
“Урт цагаан” үйлчилгээний төвд үндсэн 30 түрээслэгч, 300 гаруй дам түрээслэгчид байдаг бөгөөд үндсэн түрээслэгчид тус төвийг нурааж, шинэ барилга барихыг эсэргүүцэн шүүмжлээд байгаа юм. Түүнчлэн нэр бүхий есөн аж ахуйн нэгж, иргэн нэгдэн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба “2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 279 дүгээр тогтоолоор захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн. Ингэснээр тухайн акт хуульд нийцсэн эсэхийг шүүхээр шийдвэрлэх хүртэл хугацаанд захирамжтай холбоотой үйл ажиллагааг талууд явуулахгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг хүчингүй болгох эсэх асуудлаар анхан шатны шүүхээр хэлэлцүүлэг эхлээгүй байна” гэсэн юм.
Түрээслэгчдийн зүгээс шүүхийн шийдвэр гараагүй байхад үйл ажиллагаа явуулан нэгдүгээр корпусыг нураах нь буруу хэмээн шүүмжилж байгаа. Харин Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямбын хэлж байгаагаар НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Урт цагаан” үйлчилгээний төвийг нийслэлийн өмчөөс хасч, нэгдүгээр корпусыг буулгах шийдвэр өнгөрсөн тавдугаар сард гарсны дагуу хуулийн хүрээнд ажилласан. НИТХ тогтоол, Засаг даргын захирамж шийдвэр нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журмын хүрээнд хийгдсэн гэдгийг онцлон хэлэв.
Дашрамд дурьдахад, “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчдийг ажлын байраар хангах зорилгоор төр, захиргааны IV байран дахь нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд талбай гарган өгсөн. Мөн тус төвийн сууринд шинэ барилга барих концессын уралдаан зарласан бөгөөд шилдэг гурван бүтээл шалгараад байгаа. НИТХ-аар нэг бүтээлийг сонгож, үүний дагуу нээлттэйгээр тендер зарлан нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргалгүй, хувийн хэвшилтэй хамтарч барилгын ажлыг эхлүүлэх юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ танилцуулж байна
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Засгийн газрын хуралдаан болж байна
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөхөгчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д орох Б.Батмөнх нарыг хүлээн авч уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худалдаа болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн
Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
E-Mongolia системд “эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгдлээ
Хүүхдүүдийг хүчирхийлэл, цахим дарамтаас “чөлөөлөх”-ийг уриалж, “хүүхэд хөгжлийн орд
Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль 900 гаруй аж ахуйн нэгжийг мэргэжлийн боловсон
ЭХЭМҮТ-д 158 хүүхэд шинээр мэндэлжээ
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуу
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеий
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм

нураах нь зөв улсын төвд ийм муухай барига байлгах нь буруу ядуу хүмүүсийн сэтгэл ядуу л байдаг даа