Өнөөдөр цагаан морь өдөр

2020 оны 07-р сарын 26 өдөр, 07 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mori jil

-Аргын тооллын 7 дугаар сарын 26. Ням (Адьяа) гараг (2020)

-Билгийн тооллын шинийн 6, цагаан морь, тэргүүн дагуул-13 од, суудал төмөр, мэнгэ 4 ногоон, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:21-20:35.

-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.

-Үс бүү засуул модон хохимой өдөр тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

-Бар, нохой, морь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.

-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх