“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тушаал гаргаж, Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлэн, Монгол Улсын Даян мэргэн цол хүртсэн Хангарьд спорт клубын тамирчин Д.Дэмбэрэлсайханыг хоёр өрөө орон сууцаар шагнаж, урамшууллаа. Байрны түлхүүр, батламжийг өнөөдөр тус үйлдвэрийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөний эхэнд Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа болон албаны бусад хүмүүс баяр хүргэж, гардуулав.
Даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан нь Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсэгт тоног төхөөрөмжийн засварчнаар ажилладаг бөгөөд 2008 онд тус үйлдвэрт ажилд орж байв. Харин 2011 онд Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний сурын спортыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн дугуйлангийн анхны 15 суралцагчийн нэг болон элсэж байжээ. Тэр цаг үеэс тасралтгүй хичээллэсээр 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн бол энэ жилийн баяр наадмын Үндэсний сурын харваанд хоёр дахь удаагаа түрүүлэн Даян мэргэн боллоо.
М.Балжинням


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
