Дарь-Эхийн гудамжны авто замыг шинэчлэх тул өнөөдөр 22:00 цагаас ирэх сарын 11-нийг хүртэл хаана

2020 оны 07-р сарын 27 өдөр, 20 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
113034615_942778289483259_44_20200727010434

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны 3.3км автозамыг шинэчлэх ажлын хүрээнд уг замыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Эхний ээлжинд “Ус зайлуулах шугам, хоолой”-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 22:00 цагаас 08 дугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хаах тул тус замаар хөдөлгөөнд оролцох боломжгүйг анхааруулж байна.

Иймээс тус орчинд амьдардаг ард иргэд гудамж дундуурх, доорх зурган дээрх замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх