“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүтцийн нэгжүүдийнхээ ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хоёрдугаар улирлын ажлыг дүгнэлээ. Үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийг Засвар механикийн заводын хамт олон манлайлсан бол хоёрдугаар хэсгийг Чанарын хяналтын хэлтэс, гуравдугаар хэсгийг Засвар угсралтын цех тэргүүлжээ. Харин нийгмийн цехүүдийг Спорт ордны хамт олон манлайлав.
Саяхан шинэчилсэн ХАБЭА-н журмаар ХАБЭА-н үйл ажиллагаанд амжилттай оролцож, тэргүүлсэн хамт олны урамшууллыг нэмэгдүүлсэн байна. Нэгдүгээр хэсэгт тэргүүлсэн хамт олонд таван сая төгрөгийн урамшуулал олгодог байсныг зургаан сая төгрөг, хоёрдугаар хэсэгт тэргүүлэгчийн урамшууллыг хоёр сая төгрөгөөр нэмж, таван сая төгрөг, гуравдугаар хэсэгт тэргүүлэгчийн урамшууллыг 1,5 саяар нэмэгдүүлэн гурван сая, дөрөвдүгээр хэсэгт тэргүүлэгчийн урамшууллыг нэг сая төгрөгөөр нэмэгдүүлэн 1,5 сая төгрөг болгосон байна.
Түүнчлэн улирал тутамд “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад анх удаа бичигдсэн 27 ажилтанг шалгаруулдаг байсан бол шинэчилсэн журмаар 65 болгон нэмжээ. Энэ нь үйлдвэрийн захиргаанаас ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ажилчдын оролцоо, манлайллыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч буйн илрэл юм. “Аюулгүй ажиллагч”-аар анх удаа шалгарсан ажилчдад өнөөдөр бүтцийн нэгжүүдийн удирдлагуудаар дамжуулан бэлэг дурсгал олгов. Мөн энэхүү жагсаалтад хоёр дахь удаагаа 14 ажилтан шалгарав. ХАБЭА-н хэлтсээс эдгээр 14 ажилтан болон тэргүүлэгч дөрвөн цехийн удирдлагыг оройн зоогт урьж, халуун дотно яриа өрнүүллээ.
Эрдэнэт үйлдвэр таван жил тутамд ХАБЭА-н журмаа шинэчлэн боловсруулдаг юм.
Эх сурвалж: erdenettoday.mn

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
