Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын ядуурлын түвшин, түүнийг бууруулах арга зам, МСҮТ болон хоёр улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн нийгмийн даатгал, халамж үйлчилгээний талаар санал бодлоо солилцов.
Элчин сайд ноён Цай Вэньруй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын харилцаа, холбоо цаашлаад нийгэм, эдийн засагт ихээхэн ач холбогдолтой болохыг онцлов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хятад улс ядуурлыг бууруулах арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд манай улс сайн туршлагыг нэвтрүүлж ядуурлыг бууруулах шаардлагатай байгааг дурдав. Тэрбээр “Ядууралтай тэмцэх хамгийн гол арга нь нэгдүгээрт боловсрол. Хоёрдугаарт эрүүл мэнд, гуравдугаарт хөдөлмөр эрхлэлт. Дипломтой ажилгүй хүмүүсээс илүү мэргэжилтэй боловсон хүчин бэлдэхийн тулд МСҮТ-ийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Халамжийг хавтгайруулахгүй зорилтот бүлэгт олгох, иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх зэрэг олон ажилд хамтын ажиллагаа үнэ цэнэтэй” гэв.
Сүүлийн жилүүдэд нийгмийн хамгааллын салбарт Хятадын Засгийн газар ядуурлыг бууруулах арга хэмжээг өргөн хүрээтэй хэрэгжүүлж байгаа аж. БНХАУ 40 жилийн өмнө ядууралд маш их өртсөн байсан бөгөөд үе шаттай арга хэмжээг авсаар энэ оны байдлаар 10 сая гаруй ядуу иргэд байгаа аж. Хэдийгээр цар тахал хүндрэл учруулсан ч оны эцэст эдгээр хүмүүсийг ядуурлаас гаргахаар зорилт тавин ажиллаж байгаа юм байна.
Элчин сайд ноён Цай Вэньруй “Иргэдэд зөвхөн мөнгө өгөх биш өөрөө өөрийгөө тэжээх, хөдөлмөр эрхлэх, сайн сайхан амьдрахын төлөө тэмүүлэлтэй болгох нь чухал. Тухайн хүн хөдөлмөр эрхлэх, сайхан амьдрах хүсэлгүй бол хэчнээн халамж олгоод ч ядуурлаас гарахгүй” гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор ядуурлыг бууруулах чиглэлээр сургалт зохион байгуулахад хамтарч ажиллах боломжтойг илэрхийллээ.
Манай хоёр улсын худалдаа, наймаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж, амьдарч байгаа иргэд цөөнгүй бий. Тэдний нийгмийн даатгал, халамжийн талаар санал бодлоо солилцож, энэ тал дээр хамтран ажиллахаар боллоо.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
