Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-тай хамтран асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудыг түрээсийн орон сууцанд хамруулах санамж бичгийг 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр байгуулсан билээ.

Энэхүү ажлын эхлэл болгож “Өнөр бүл” хүүхдийн төвд амьдарч буй Л.Төрболд, “Манай гэр” асрамж халамжийн төвд амьдарч байсан Б.Батдорж нар Түрээсийн орон сууцны батламжаа гардан авч байсан юм. Тэгвэл өчигдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар нар Л.Төрболд, Б.Батдорж нарт түрээсийн орон сууцны түлхүүрийг гардууллаа. Арга хэмжээнд албаны хүмүүсээс гадна асрамж халамжийн төвийн төлөөллүүд оролцсон юм.

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Монгол Улсад 1069 хүүхэд халамж асрамжийн төвд амьдарч байна. Тэдгээр хүүхдүүдийн түүчээ болж, олон хүмүүсийн итгэлийг хүлээж, өнөөдөр байрны түлхүүрээ гардан авч буй хоёр дүүдээ баяр хүргэе. Бие даасан иргэн болж эх орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулаарай. Мөн бусад дүү нартаа үлгэр дуурайлал болж, эрдэм ном, ажил хөдөлмөртөө шамдан суралцаарай. Манай хамт олон та бүхний дэргэд үргэлж байх болно. Түүнчлэн энэ ажлыг бодит ажил болгож, дэмжин ажилласан Б.Сүхбаатар захирал танд талархал илэрхийлье” гэв.
Мөн “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар “18 нас хүрээд бие даан амьдрахаар гарч буй хүүхдүүдийг төрийн уялдаатай бодлогоор дэмжих хэрэгтэй. Бидний зүгээс эдгээр хоёр залууг дан ганц орон байраар хангаад зогсохгүй амьдралынх нь баталгаа болгож ажлын байраар хангаж байна. Тиймээс энэ хоёр маань одоо НОСК-ийн хүүхдүүд болж байна” гэв.
“Өнөр бүл” хүүхдийн төвд өсч, хүмүүжсэн Л.Төрболд энэ жил МУБИС-ийн нэгдүгээр курст элсэн суралцаж байгаа аж. Тэрбээр “Би энэ олон хүний итгэлийг алдахгүйн төлөө хичээнгүйлэн суралцах болно. Мөн НОСК-ийн ах, эгч нартайгаа ажиллах болсондоо баяртай байна” гэсэн бол “Манай гэр” асрамж халамжийн төвд өсч хүмүүжсэн Б.Батдорж “Би өнгөрсөн хугацаанд гурван мэргэжил эзэмшиж, мөн цэргийн алба хаасан. Одоо энэ олон хүний итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээнгүйлэн ажиллаж, дүү нартаа үлгэрлэж амьдрах болно” гэсэн юм.
Асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудаа дэмжих, түрээсийн орон сууцанд хамруулах ажил 4 жилийн хугацаанд хэрэгжих юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
