Сарын цээр өдөр

2020 оны 08-р сарын 17 өдөр, 07 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu jil

-Аргын тооллын 8 дугаар сарын 17. Даваа (Сумьяа) гараг (2020)

-Билгийн тооллын 28, хар луу, найралт эх-7 од, суудал гал, мэнгэ 9 улаан, үхэхийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:50-20:01.

-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.

-Үс бүү засуул сарын цээр өдөр тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Бич, хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.

– Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх