Завхан аймгийн Тосонцэнгэл сум үндэсний сурын зориулалтын талбайтай болжээ. Уг талбайг тус сумын “Тосон идэр Мэргэн” холбооны харваачид өөрсдөө засч тохижуулсан байна. Тус сумын харваачид нэгдэж, 2017 онд “Тосон идэр мэргэн” холбоог байгуулсан аж. Холбоо байгуулснаар сумын харваачид клубын системд шилжиж, бэлтгэл сургуулилт тогтмолжих эхлэл тавигджээ. Анх холбоонд арав хүрэхгүй харваач гишүүнчлэлтэй байсан бол гурван жилийн дараа гэхэд насанд хүрэгчид болон өсвөрийн ная гаруй харваачтай болж өргөжсөн байна. Харваачдын тоо ийнхүү нэмэгдэж байгаа учраас сумын төвдөө зориулалтын талбайтай болох зайлшгүй шаардлага үүсчээ. Тосонцэнгэл суманд үндэсний сурын спортыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцож, олон шавь бэлдэж буй аймгийн мэргэн, спортын мастер Б.Батцэнгэл энэ талбайн ач холбогдлыг зөвхөн Тосонцэнгэлийн харваачдаар хязгаарлахгүй байна.
Б.БАТЦЭНГЭЛ:
ҮНДЭСНИЙ СУРЫН СПОРТЫН МАСТЕР, АЙМГИЙН МЭРГЭН
–Өөрсдийн нөөц бололцоог дайчилж, үндэсний сурын холбооны дүрэмд заасан стандартын дагуу талбайтай боллоо. Энэ талбайд нэгэн зэрэг 24-28 харваач босч, сум тавих хүчин чадалтай. Энэ талбайд Тосонцэнгэлийн залуучууд үндэсний сураар хичээллээд зогсохгүй хол ойрын харваачид бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой. Манай Тосонцэнгэл сум улсын чанартай төв зам дагуу байрлалтай учраас ийш тийшээ сурын харвааны тэмцээнд явж байгаа харваачид Тосонцэнгэлээр дайран өнгөрөхдөө энэ талбайд хэдэн сум тавьж, бэлтгэл базаах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ талбай Монголын бүх харваачид нээлттэй гэж ойлгож болно.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум үндэсний сурын баялаг уламжлалтай. Улсын наадамд таван удаа түрүүлсэн, дөчин суманд дөч оносон гэх хоёр ч сүрдэм амжилтыг дангаараа эзэмшдэг Гавьяат тамирчин, Улсын дархан мэргэн Даваахүү Тосонцэнгэл суманд төрж өссөн. Тэрээр гучин жилийн өмнө энэ талбайд анхны сумаа тавьж байсан түүхтэй. Тийм ч учраас “Тосон Идэр мэргэн” холбооны харваачид сурын талбайгаа Монгол Улсын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүүгийн нэрэмжит болгож, түүнд хүндэтгэл үзүүлжээ. Төрсөн нутагт нь ийнхүү өөрийнхэн нь нэрэмжит сурын талбай ашиглалтад орсон явдалд Ш.Даваахүү мэргэн сэтгэгдлээ ийн илэрхийллээ.
Ш.ДАВААХҮҮ:
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, ДАРХАН МЭРГЭН
–Ийм талбай бий болсноор орон нутагт үндэсний сур хөгжих маш том дэмжлэг буюу тулгуур багана нь бослоо гэж үзэж байна. Би гучин жилийн өмнө яг энэ талбай дээр анхны сумаа тавьж, бэлтгэлээ эхлүүлж байсан. Энэ талбай үндэсний сурын спортод үзүүлсэн миний амжилттай салшгүй холбоотой. Гучин жилийн хугацаанд энэ талбайг өөр зориулалтаар ашиглалгүй, өдий зэрэгтээ хадгалж, хамгаалж, тордож ирсэн Б.Батцэнгэл багшид, сум орон нутгийн удирдлагууд, харваачдадаа талархал илэрхийлмээр байна. Цаашдаа энэ талбайгаас миний амжилтыг эвдсэн олон сайн харваачид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

Сумын төв байтугай аймгийн төвдөө сурын зориулалтын талбайтай аймаг тун цөөн бий. Тосонцэнгэлийн харваачид өмнө нь бэлтгэл хийхийн тулд төвөөсөө дор хаяж 5-10 км зайд гарч байж, задгай талбайд харвадаг байжээ. Харин одооноос энэ хүндрэл арилж, бэлтгэл сургуулилтаа стандартад нийцсэн зориулалтын талбайд тогтсон хуваарийн дагуу хийх боломж бүрдээд байна.
З.СҮЛДБОЛД:
МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН, ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН УУГУУЛ
–Арваадхан жилийн өмнө нутагтаа ирж харваж байхад цөөхөн буюу 10 хүрэхгүй хүн харвадаг байсан. Ийм сурын талбай ч байгаагүй. Харин өнөөдөр ийм том талбайд багтахааргүй их харваачтай болсон байна. “Тосон Идэр мэргэн” холбооны үйл ажиллагаа ч өргөжиж, сумандаа өөрийн гэсэн үндэсний сурын талбайг нээж байна гэдэг бол Тосонцэнгэл суманд сурын хөгжил ямар хурдацтай явагдаж байгааг илтгэж байгаа юм.

Б.НАЦАГДОРЖ
АЙМГИЙН ИДЭР МЭРГЭН, 12–Р АНГИЙН СУРАГЧ
–Өмнө нь сурын талбайгүй байхад сумын төвөөс 5-10 км зайд гарч хөдөө харвадаг байсан. Хүүхдүүдэд бэлэн унаа байхгүй учраас хол зайд алхана, заримдаа томчуудыг гуйж царайчилна гээд хүндрэлүүд байсан. Харин одоо ингээд сумын төвдөө буюу гэрийнхээ хажууд талбайтай болсноор өдөр болгон бэлтгэл хийх аятай боломж бүрдлээ. Гэрийнхээ хажууд ийм талбайтай болсон учраас өсвөрийн харваачдын тоо нэмэгдэнэ гэж бодож байна. Тэр хэрээр өрсөлдөөн ширүүсэх байх.

“Тосон идэр мэргэн” холбооноос үндэсний сурын спортын мастер гурав, дэд мастер хоёр, аймгийн мэргэн нэг, аймгийн гарамгай харваач тав тус тус төрөн гарчээ. Үндэсний сурын харваачид өв соёлыг тээгчид гэж тооцогддог. Тэр ч утгаараа Тосонцэнгэл суманд сурын талбай ашиглалтад орсноор өв соёлоо залуу үеийнхэндээ өвлүүлэн үлдээх ажилд маш том дэмжлэг бий болж байна. Талбайг тохижуулахад “Ай энд Жи Интернэшнл” ХХК таван сая төгрөгийн хандив өргөж, цаашид “Тосон Идэр мэргэн” холбооны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.







Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Өнөөдөр улаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр улаан луу өдөр
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ танилцуулж байна
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуу
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеий
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваар
Галын тархалтыг зогсоолоо
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвш
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүү
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
