Балжиннямтай өдөр

2020 оны 08-р сарын 18 өдөр, 07 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mogoi jil

-Аргын тооллын 8 дугаар сарын 18. Мягмар (Ангараг) гараг (2020)

-Билгийн тооллын 29, харагчин могой, үнэг-8 од, суудал шороо, мэнгэ 8 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:51-19:59.

-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.

-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

-Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.

– Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх