ААНБ, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сараас 0.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буурлаа.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2020 оны 7 дугаар сарын эцэст 21.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (5.3хувь) их наяд төгрөгөөр өсөхөд валютын хадгаламж 1.7 (56.7хувь) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 243.2 (2.2хувь) тэрбум төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 16.5 (2.6хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 7 дугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 129.5 (12.9хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 257.9 (29.4хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.8 пунктээр өссөн байна.
Үнэт цаасны арилжаагаар 2020 оны эхний 7 сард 23.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх оны мөн үеэс 101.0 (81.0хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Мөн 2020 оны 7 дугаар сард 4.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 7.1 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 11.8 (72.8хувь) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 823.4 (10.4хувь) мянган ширхгээр буурсан байна. Өмнөх сараас гүйлгээ 2.8 (38.7хувь) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 51.3 (87.9хувь) сая ширхгээр буурсан байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
