Өнөөдөр улаагчин тахиа өдөр

2020 оны 08-р сарын 22 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tahia jil

-Аргын тооллын 8 дугаар сарын 22. Бямба (Санчир) гараг (2020)

-Билгийн тооллын шинийн 4, улаагчин тахиа, тугчин-12 од, суудал уул, мэнгэ 4 ногоон, үл тохирохын барилдлагатай өдөр. Бага хар өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:57-19:52.

-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.

-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Гэвч туулай, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.

-Худалдаа наймаа хийх, модны үйл, насны буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, мэргэ төлгө тавих, эм найруулах, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, хэрүүл тэмцэлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх