Модон хохимой өдөр

2020 оны 08-р сарын 25 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana

–Аргын тооллын 8 дугаар сарын 25. Мягмар (Ангараг) гараг (2020)

-Билгийн тооллын шинийн 7, цагаан хулгана, эрхтний тэргүүн-15 од, суудал гал, мэнгэ 1 цагаан, арвидахын барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:01-19:46.

-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.

-Үс бүү засуул модон хохимой өдөр тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Луу, хулгана, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.

-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх