Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сум, багийн түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМЯ-ны удирдлагууд, холбогдох албаныхан болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицагийн хамт энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ орон нутгийн түвшинд хүн амыг тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, эрт илрүүлгийг зохион байгуулах асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймгийн хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулахын тулд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг аймагт байгуулах талаар санал солилцож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн холбогдох албаныхан Мандал болон Түнхэл тосгонд хэрэгжиж буй Халдварт ба халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн цогц үзлэгийн нээлтийн үйл ажиллагаатай танилцан, орон нутгийн иргэдтэй уулзаж, аймгийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулахад чиглэсэн хийгдэх ажлуудаа танилцуулан, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр боллоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Засгийн газраас эмнэлгийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт сайжруулах, шаардлагатай бүх төрлийн үзлэг оношилгоо, эмчилгээг хийдэг болгох, эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах, дэмжих тал дээр анхаарч ажиллахаар үндсэн чиглэлдээ оруулсан. Энэ хүрээнд эрүүл мэндийн яамнаас хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын асуудлуудыг шийдвэрлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ удаад бид хамгийн их хүн амтай сумдад тооцогддог Мандал болон Түнхэл тосгонд ажиллаж байна. Бид эмнэлгийн хүчин чадлыг сайжруулахаас гадна иргэдээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн дэмжих төвийг бодит үр дүнгээ үзүүлэх хэмжээнд байгуулж, ажиллуулахаар төлөвлөж байна” гэлээ.
Мөн эмнэлгийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах нь удирдах ажилтны идэвх зүтгэлээс ихээхэн хамаарч байгааг онцлон тэмдэглэлээ.
Түнхэл тосгоны хувьд нийт 3000 гаруй оршин суугчтай. Улаанбаатар хотоос 120 км, аймгийн төвөөс 240 км, Мандал сумаас 40 км зайтай оршдог. Энэ удаагийн Халдварт ба Халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 744 иргэн хамрагдлаа. Тус үзлэгийн үр дүнд умайн хүзүүний хорт хавдар нэг, элэгний хорт хавдар хоёр, сүрьеэгийн өвчлөл хоёр, тэмбүүгийн нэг тохиолдол илрүүлсэн бөгөөд уушгины өөрчлөлттэй 18 хүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулан, эмчлэхээр болжээ. Эрүүл мэндийн Сайд Түнхэл тосгон болон Мандал сумын эмнэлгүүдэд ажиллах үеэрээ эмнэлгүүдэд хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат, халдварт өвчний оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл зэргийг гардуулж өгсөн юм.

















Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
